“МОНГОЛИАН ПРОКЮРЕМЕНТ ЭЙЖЕНТ ” ГРУППЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА  И-мэйл
МПЭ групп нь худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хувьд мэргэжлийн өндөр түвшний найдвартай сүлжээг бий болгох зорилготойгоор 2006 онд байгуулагдсан.
МПЭ групп нь одоогоор 10 гаруй охин компанитай 40 гаруй мэргэжсэн боловсон хүчинтэйгээр уул уурхай, геологи, барилга, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин гэх мэт бизнесийн салбаруудад төрөл бүрийн тоног төхөөрөмж, материал, түүхий эд, багаж хэрэгсэл, химийн болон тэсрэх бодис, түүний хэрэгслүүдийг нийлүүлэх, авто жин суурилуулах, байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, барилга байгууламж барих, усны хайгуул хийх, гадаад дотоод тээврэр зуучлалын үйл ажиллагаа, төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ зэрэг нилээд өргөн хүрээнд бизнесийн үйл ажиллагаа явуулж байна.
МПЭ групп нь Мянганы Сорилтын Сан, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн банк, Гадаадын хөрөнгө оруулалттай Бороо Гоулд ХХК, Оюу толгой ХХК, Хүннү Коүл ХХК, Кю Жи Экс ХХК зэрэг компаниудын хэрэгжүүлж буй уул уурхайн болоод барилгын салбарын томоохон төслүүдэд амжилттай оролцож байна.
МПЭ групп нь Азийн болоод Европын нэр хүндтэй бренд бүтээгдэхүүний нийлүүлэгч үйлдвэрлэгч хэд хэдэн компанийн дистрибютерээр ажиллаж байна.
Цаашид үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн ажиллах, төрөлжүүлэх зорилттой байна.